top of page

Европын Аяллын Хөтөч

ӨНӨӨДӨР ЭХ ДЭЛХИЙН ӨДӨР

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 22-ны өдрийг дэлхий даяар "Эх дэлхийн өдөр" хэмээн тунхаглаж, 2009 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын ерөнхий ассамблейгаас “Олон улсын эх дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолыг албан ёсоор гаргасан юм.


МАНАЙ ГАРАГИЙН СОНИРХОЛТОЙ МЭДЭЭЛЭЛ


1. Дэлхий бол амьдралтай цорын ганц гараг

Одоогийн байдлаар эрдэмтэд дэлхийтэй төстэй олон гараг хайж байгаа ч яг амьдралтай, ус, агаар, амьтан, ургамалтай манай дэлхийгээс өөр гараг олоогүй байна.

2. Дэлхий бол огт дугуй биш

Бид дэлхийг бөмбөрцөг гэж боддог ч үнэндээ дэлхий нь туйлынхаа орчимд багасаж, тэгш хэмгүй бөөрөнхий хэлбэртэй байдаг. Үүнийг геоид хэлбэр гэж нэрлэдэг.

3. Дэлхий цагт 1,600 км хурдтай эргэдэг

Эрдэмтдийн тооцоолсноор дэлхийн экваторын хэсэгт бидний амьдарч буй гадаргуу цагт ойролцоогоор 1,600 км хурдтай эргэлдэж байдаг ч бид мэдэрдэггүй. Учир нь агаар мандал ч мөн адил хурдаар эргэж байгаа юм.

4. Дэлхий дээр 5,000,000 орчим төрөл зүйл бий.

Одоогоор эрдэмтэд 1.5 сая орчим төрөл зүйлийг бүртгэжээ. Гэхдээ далайн гүнд, ширэнгэн ойд бүртгэгдээгүй маш олон амьтан, ургамал байгаа гэж үздэг. Жил бүр шинэ төрөл зүйл олддог.

5. Дэлхий өөрийн тэнхлэгээ 23.5 градус хазайсан байдаг.

Энэ хазайлт нь улирлын өөрчлөлт, өдөр шөнийн урт богино, уур амьсгалын онцлог зэргийг бий болгодог гол хүчин зүйл юм.

6. Хамгийн гүн цэг – Марианы хонхор

Далайн хамгийн гүн цэг бол Номхон далай дахь Марианы хонхор, гүн нь 11,034 метр хүрдэг. Тэнд нарны гэрэл ч нэвтэрдэггүй!

7. Дэлхий дээр хүнээс ч өмнө мод байсан

Модод нь 350 сая жилийн өмнөөс дэлхий дээр оршин тогтнож эхэлсэн бол орчин үеийн хүмүүс (Homo sapiens) дөнгөж 200,000 жилийн өмнө бий болсон.

Өдөр тутамдаа байгальд ээлтэй амьдралын хэв маягийг сонгох нь дэлхийдээ оруулж буй хамгийн том хувь нэмэр юм.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page