top of page

Гоёмсог. Хүчирхэг. Гайхалтай

ӨНӨӨДӨР ГЕРМАНЫ ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛЬД 49,2 САЯ ИРГЭН САНАЛ ӨГНӨ.

Хэн нь Канцлер-аар сонгогдох бэ?
Хэн нь Канцлер-аар сонгогдох бэ?

Өнгөрсөн 11-р сард одоогийн Канцлер Олаф Шольцын тэргүүлсэн эвслийн засгийн газар задарсантай холбоотойгоор Германы парламентын ээлжит бус сонгуулийг хугацаанаас нь өмнө зохион байгуулж байгаа. Христийн ардчилсан холбоо (CDU) болон Христийн нийгмийн холбоо (CSU) санал асуулгад тэргүүлж байгаа гэж судалгаагаар гарчээ. Санал хураалт өглөө 8:00 цагт (0700 UTC) эхэлж, 18:00 цагт дуусна. CDU-гийн нэр дэвшигч Фридрих Мерц Германы шинэ канцлер болох магадлалтай. Хэрэв Фридрих Мерц канцлер болвол, тэрээр SPD, эсвэл ногоонтнуудтай эвсэл байгуулах боломжтой.

Германы үндсэн хуулийн дагуу “ард түмэн сонгууль өгнө” гэж заасан байдаг.

Германы Статистикийн газар өнөөдрийн санал хураалтад 59.2 сая иргэн оролцох боломжтой гэж мэдээлсэн байна. Гэвч 10 сая гаруй хүн Германд амьдардаг хэдий ч Германы иргэншилгүй учир сонгуулийн эрхгүй байна. Энэ нь тус улсын насанд хүрсэн хүн амын 14% нь сонгуульд оролцох боломжгүй гэсэн үг юм. Санал хураалтын дүн орой 18:00 цагаас эхлэн зарлагдаж, урьдчилсан үр дүнг шөнийн турш мэдээлэх төлөвтэй байна. CDU/CSU тэргүүлж буй энэ удаагийн сонгууль нь Германы улс төрийн нөхцөл байдлыг өөрчлөх чухал үйл явдал болно гэж ажиглагчид үзэж байна.

Kommentare


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page