ӨНГӨРСӨН ЖИЛ УНГАРТ ШАТАХУУНЫ ХУДАЛДАН АВАЛТ 11.1 ХУВИАР БУУРЧЭЭ
- Creator
- Jan 27, 2024
- 1 min read
Updated: Feb 19, 2024
2023 онд Унгар улсын жолооч нар машины банкаа харьцангуй бага дүүргэсэн статистик мэдээ гарчээ. Тодруулбал 2022 онтой харьцуулахад авто бензин 11.1 хувиар, дизель түлшний худалдан авалт 18.4 хувиар бага байсан нь нийт шатахууны хэрэглээ дунджаар 15.7 хувиар буурсан тухай Унгарын Газрын тосны газар цахим хуудсандаа нийтэлжээ.
Шатахуун түгээх томоохонкомпаниудын нэгдсэн мэдээллээс үзэхэд өнгөрсөн онд нийт хэрэглээ 3,916,000 сая литр байсан бөгөөд үүний 1,537,000 литр бензин, 2,379,000 литр дизель түлшийг автомашинд зарцуулсан байна. Харин 2023 онд өндөр шаталттай буюу сайн чанарын бензиний худалдан авалт өмнөх оныхоос 35.2 хувиар их гэсэн тоо гарсан байна. Мөн Унгарчуудын өдөр тутмын хэрэглээний зардал бага зэрэг өссөнтэй холбоотойгоор өөр төрлийн тээврийн хэрэгслийг ашиглаж эхэлсэнтэй шууд холбоотой. Түүнчлэн дулааны улиралд иргэд дугуй унах сонголтыг түлхүү хийдэг болжээ.
Comentarios