Өнөөдөр өглөө БНСУ-д 09.05 цагт "Jeju air" компанийн онгоц осолдлоо. 175 зорчигч, нислэгийн багийн 6 гишүүнтэй онгоц "Муан" олон улсын нисэх онгоцны буудалд газардах үедээ осолдсон. Урьдчилсан байдлаар нисэх зурвасын хана мөргөснөөс осол гарчээ. Жэжү айрын онгоц Тайландын Бангкок хотоос БНСУ-ын өмнөд Жоолла мужийн Муан дүүргийн чиглэлд нислэг үйлдэж газардах явцдаа осолджээ.
Хамгийн сүүлийн мэдээгээр 181 зорчигчийн 179 нь амиа алджээ. Онгоцны ослоос 54 эрэгтэй , 57 эмэгтэй, хүйсийг нь шууд хэлэх боломжгүй 9 хүн, нийт 120 хүний цогцсыг гаргажээ. Одоогоор 59 хүний цогцсыг эрэн хайж байна. Ослоос хоёр хүн аврагдсан байна. Осолдсон онгоц галд бараг бүрэн шатсан учир талийгаачдын хэн болохыг тогтооход хэцүү байна гэж аврах албанаас мэдээллээ.
Comments