top of page

Европын Аяллын Хөтөч

ӨМНӨД СОЛОНГОСТ СӨНӨӨГЧ ОНГОЦ ЭНГИЙН ИРГЭДИЙН БҮСЭД 8 БӨМБӨГ ХАЯЖЭЭ.

Kf-16 Сөнөөгч онгоц
Kf-16 Сөнөөгч онгоц

Өмнөд Солонгосын агаарын цэргийн хүчин пүрэв гарагт цэргийн сургуулилтын үеэр иргэдийн амьдардаг дүүрэгт санамсаргүй найман бөмбөг хаясны улмаас хэд хэдэн хүн шархаджээ. Тодруулбал агаарын цэргийн хүчний KF-16 сөнөөгч онгоцноос ерөнхий зориулалттай найман MK-82 бөмбөг хэвийн бус байдлаар Почон дүүргийн зориулалтын буудлагын талбайн гадна унасан байна.

Энэ хэрэг Сөүлээс зүүн хойд зүгт ердөө 40 км-ийн зайд орших Өмнөд Солонгосын Почон бүс нутагт пүрэв гарагийн өглөөний 10:00 цагийн орчимд болжээ. Тус үйл явдлын улмаас 15 хүн бэртсэний хоёр нь хүнд шархадсан байна.

Агаарын цэргийн хүчин энэ асуудлыг шалгахаар ослын хариу арга хэмжээ авах хороо байгуулж, "хохирлыг нөхөн төлүүлэх зэрэг шаардлагатай бүх арга хэмжээг авна" гэжээ. Тус бүс нутгийн оршин суугчид ойр хавьд цэргийн сургуулилт хийхийг удаан хугацааны турш эсэргүүцэж иржээ. Оршин суугч Пак: "Би гэнэт аянга цахилгаан шиг хүчтэй дэлбэрч, байшин бүхэлдээ чичирч, гадаа гарахад бүх зүйл эмх замбараагүй байсан" гэж орон нутгийн хэвлэлд ярьжээ.

Мөн ойролцоох ахмадын төв тэсрэлтэд өртсөн. Тус төвийн захирал Ёнхап агентлагт хэлэхдээ "Гэнэтийн дэлбэрэлт болж барилгын цонх хагарч, манай нэг багш бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн. Азаар ахмадууд гэмтээгүй байна гэжээ

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page