МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН КОНСУЛЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ
- Ariuka Ariuk
- Apr 23, 2024
- 1 min read

Монгол Улс, БНЧУ-ын ГХЯ хоорондын Консулын IV зөвлөлдөх уулзалт Прага хотноо зохион байгуулагджээ. Уулзалтын үеэр талууд хоёр орны, хамтын ажиллагаа, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх болон монгол, чех иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон байна. Мөн БНЧУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах монгол иргэдийн тоог 2024 оноос эхлэн 2000-аар нэмэгдүүлсэнтэй холбогдуулан эдгээр иргэдийн Чех Улсад оршин суух, дасан зохицоход дэмжлэг үзүүлэх нийгмийн баталгааг хангах асуудлыг тус тус хэлэлцжээ. Өнөөдрийн байдлаар БНЧУ-д манай улсын 12666 орчим иргэн сурч, ажиллан амьдарч байна.
Эх сурвалж: МУ-ын ГХЯ
Comments