Шинэ Зеланд гаалийн татварыг бууруулах ЕХ-той хийсэн шинэ хэлэлцээр амжилттай болсон байна. 5 сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн худалдааны гэрээнд хүнс болон барааны тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг татвараас бүрэн чөлөөлөхөөр тусгажээ. Энэ нь Европын холбооны компаниудын татвар жил бүр ойролцоогоор 140 сая еврогоор буурах юм. Харин үүнийг дагаад тус улсаас оруулж ирдэг зарим бараа бүтээгдэхүүний үнэ буурна гэдгийг онцоллоо.
Холбооны Статистикийн Хорооны мэдээлснээр 10 жилийн дотор хоёр талын худалдаа 30%өсөх төлөвтэй байгаа. Мөн Европын хөдөө аж ахуйн аж ахуйн компаниудын ашиг сонирхлыг харгалзан үзэж зарим сүү, сүүн бүтээгдэхүүн, үхэр, хонины мах, амтат эрдэнэ шиш гэх хүнсний бүтээгдэхүүнийг татвараас бүрэн чөлөөлөхгүй харин тодорхой хөнгөлөлт үзүүлэх юм байна.Герман улс нь Шинэ Зеландын хамгийн чухал худалдааны түнш орон юм. Тодруулбал 2023 онд Шинэ Зеландтай 1.6 тэрбум еврогийн худалдаа хийжээ.
Comments