top of page

ШВЕЙЦАРЫН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЦАГТ УЛС ХООРОНДЫН ГАЛТ ТЭРЭГНИЙ ИРЭХ ЦАГИЙН ХОЦРОЛТ ХҮНДРЭЛ УЧРУУЛЖ БАЙНА

Герман, Австри, Италиас Шевейцарын холбосон галт тэрэгний холын зайн холболтууд Швейцарийн нийтийн тээврийн цагийн хуваарийг саатуулж байгааг “SBB” буюу тус улсын төмөр замын компани мэдэгдлээ. Тиймээс Герман, Австри, Итали улсын төмөр замын компаниудтай хамтран хоцрогдол арилгах арга хэмжээн дээр ажиллаж байна. Хамгийн хүндрэлтэй чиглэл нь Германаас Мюнхен хотоос Сент-Галленээр дамжин Цюрих хүрэх “Eurocity” галт тэрэг байгаа юм.



Тус галт тэрэг нь цагтаа ирэхгүй хоцорсон тохиолдолд зорчигчид өөр холболт руу шилжих шаардлагатай болдог бөгөөд энэ нь Цюрихт дор хаяж 24 минутаас дээш хугацааны хоцрогдолтой ирдэг байна. Үүнээс шалтгаалан цагийн нарийн төлөвлөгөөний дагуу ажиллаж амьдардаг хотын иргэдийн хувьд асуудал үүсээд байгаа юм. Гэхдээ зөрчлийг дээрх улсуудын төмөр замын компаниуд хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм.

Comments


bottom of page