1870-аад онд Швейцарын нэгэн үйлдвэрийн эзэн “Anzeiger von Uster” сонинд ажилчин хайж байна гэсэн зар тавьжээ. Тус зарын агуулгад ажилчин гэр бүлээс гаралтай хүүхдүүдийг туслахаар ажиллаж болно гэжээ. Энэ үеэс эхлэн хүүхдүүд энгийн амьдралаас үйлдвэрийн хөдөлмөрийн мөлжлөг, газар тариалангийн хүнд хүчир ажил болон гэрийн үйлчлэгч гээд хүчирхийлэл дагуулсанамьдралд шилжжээ. Тодруулбал аж үйлдвэрийн хувьсгалаас өмнө тариачид болон ажилчин ангийн гэр бүл бага насны буюу 9-14 насны хүүхдүүдээ хар ажилд дайчилдаг байсан байна.
Гэр бүл нь үндсэндээ хөдөлмөрийн нийгэмлэг байсан гэж хэлж болох юм. Энэ үеийн дараагаар аж үйлдвэрийн хувьсгал эхлэхэдШвейцар улс газар тариалан, мал аж ахуй, аж үйлдвэр, уул уурхай гээд ажлын маш хүнд нөхцөлд хүүхэд ажилчин гэсэн ойлголтыг үргэлжлүүлэн маш бага хөлсөөр хөдөлмөрийн мөлжлөгт хомроглон дайчилж байжээ. Ойролцоогоор 500.000 мянган хүүхэд энэ хүнд үеийг өөрийн биеэр туулсан байна.
Бүр "үйлдвэрийн хүүхдүүд"гэх нэршил хүртэл бий болжээ. Үйлдвэрүүд ихэвчлэн зүүн Швейцар болон Цюрих Кантонд байрлаж ажиллагсдын гуравны нэг нь 16-аас доош насныхан байсан байна.Ажилчин айлын охид, хөвгүүдийн хувь заяа үйлдвэрийн хаалгатай хамт битүүмжилсэн байна. Өглөөнөөс орой хүртэл боол мэт зүтгэж сургуульд сурч хөгжих боломжийг огт өгөөгүй байна. Зарим хүүхдүүд 6-н настайгаасаа хатгамал зүү сурч үйлдвэрийн хатгамалчинд туслах ажил хийдэг байв. Тэр үед утас татах нь нарийн хуруу шаарддаг, цаг хугацаа шаардсан ажил байсан тул голчлон хүүхдүүд хийдэг байж. Бүх ажил хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлсөн нь ойлгомжтой. Хүүхдүүдийн нуруу бөгтөр, хараа муу, ядарч сульдсан төрхтэй гэрэл зургууд түүхэнд үлджээ.
“Appenzell-Ausserrhoden” хотын нэгэн пастор 1905 онд хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн амьдралын тухай бичихдээ: Тэднийг хэт их ачаалалтай, маш их ядралт, нойрмог, сэтгэн бодох чадваргүй, оюун ухаан муу, бие бялдрын хувьд сул байгаад ирээдүйг нь төсөөлөхөд хэцүү хэмээжээ. Швейцарын засгийн газрын хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг нь системтэй өрнөж байсан бөгөөд энэ нь бизнес эрхлэгчдэд тохиромжтой маш хямдхан ажилчдыг хүүхдүүдээс олдог байв.
Харин 1876 онд Европын орнууд болон гаднаас хүүхдийн хөдөлмөрийг ноцтой асуудал гэж Швейцарын засгийн газрын бодлогыг эрс эсэргүүцжээ. Үүнээс бүтэн 11 жилийн дараа буюу 1887 онд Швейцар улс анхны аж үйлдвэрийн тухайхуультай болсон бөгөөд үүнд хүүхдийн хөдөлмөрийг хоригложээ. Харамсалтай нь хууль хүчин төгөлдөр болсноос хойш 25 жилийн дараа буюу 1910-1920-д онд чхүүхдүүд үйлдвэрт ажилласаар байжээ. Хүн төрөлхтний эсрэг гэж хэлж болохоор хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг Швейцар улсын түүхэнд хараар хадгалагдан үлдсэн байдаг байна. Үүнийг олон улс 1950 онд дэлхий даяар ил болгож байжээ.
Komentáre