Швейцарын топ корпорацуудад эмэгтэй удирдагчид өөрсдийн байр сууриа улам бүр баталгаажуулж байна. Тодруулбал 2024 онд хөрөнгийн биржид бүртгэлтэй 50 том компанийн дээд удирдлагын 20%-ийг эмэгтэйчүүд төлөөлдөг гэсэн тоо гарсан байна. Энэ нь ТУЗ-ийн гишүүдийн 3\1-ийг эмэгтэйчүүд эзэлж байгаа гэсэн үг юм. Мөн салбар бүрд жендерийн тэгш байдлыг хангах, ажилчдын хүсэл сонирхол ажиллах орчныг эергээр бүрдүүлж өгдөг байна.
2026-2031 онуудад Швейцарын томоохон компаниудын ТУЗ-д доод тал нь 30%, Гүйцэтгэх зөвлөлд 20% эмэгтэйчүүдийн төлөөлөл багтана гэсэн тооцоолол гарчээ. Түүнчлэн Бизнес эрхлэгчдийн нийгэмлэгээс Швейцарын корпорацуудад эмэгтэйчүүдийн манлайлал нэмэгдэх хандлага нь статистикаас илүү бизнесийн үндсэн зарчим, уян хатан байдал, бизнесийн шударга өрсөлдөөний хувьсан өөрчлөгдөж байгаагийн илрэл гэжээ.
Comments