ШВЕЙЦАРЫН VALAIS ЭЛЕКТРОН ТАМХИ ХУДАЛДААЛАХЫН ХОРИГЛОЛОО
- Ariuka Ariuk
- Nov 28, 2024
- 1 min read

Энэ оны зургаадугаар сараас хойш Швейцар даяар 18-аас доош насныханд цахилгаан тамхи зарахыг хориглосон. Гэхдээ тус тамхи нь бараа бүтээгдэхүүн гэж тооцогддог тул онцгой буюу тамхины тухай хууль тогтоомжид хамаарахгүй байгаа нь зөрчил үүсгээд байсан. Тэгвэл хууль тогтоогчид электрон тамхи нь никотин агуулдаг бөгөөд донтуулдаг тул тамхины тухай хуулийг шинэчлэн найруулж хориглох заалтад оруулсан байна.

Ингэснээр Валейс хотод олон төрлийн үнэр, амттай VABE буюу электрон тамхийг эхний ээлжид худалдаалахыг бүрэн хориглож байгаа бөгөөд цаашид татахыг хориглохоор болжээ. Тус шийдвэр нь насанд хүрээгүй хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалахаас гадна, цахилгаан тамхины батарей хүрээлэн буй орчинд хортой гэж үзжээ. Valais хотын эрүүл мэндийн байгууллагуудын хийсэн судалгаагаар 14-25 насны хүмүүсийн 60 хувь нь ямар нэгэн байдлаар цахилгаан тамхи хэрэглэж үзсэн гэжээ. Түүнчлэн цаашид Швейцарт электрон тамхины хэрэглээг улсын хэмжээнд хориглох асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд ирэх оны 5 сард шийдвэр гаргана.
Comments