Швейцарын нийтийн тээврийн холбоо бүс нутгийн тээврийн зардал 2030 он гэхэд гуравны нэгээр өсөх төлөвтэй байгааг мэдэгдлээ. Үнийн өсөлтийн гол шалтгаан нь хүн амын нягтаршил томоохон хотуудад жил ирэх бүр нэмэгдэж байгаа үүнтэй холбоотойгоор чиглэлийн хүрээг өргөжүүлж, тээврийн хэрэгслийн тоог тогтмол нэмэх шаардлагатай болдгийг хэлж байгаа юм.
Мөн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд олон шат дараалалтай хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаач тээврийн компаниуд зардалдаа бүрэн нөхөж чадахгүй байгааг НТ-ийн холбоо тайландаа тусгажээ. Түүнчлэн Швейцарын нийтийн тээвэр өнөөдөр ч ачаалал ихтэй байгаа тул чиглэлийг уртасгаж, тээврийн хэрэгслийн тоог нэмэх шаардлагатай байгаа юм. Харин аливаа шинэчлэлийн нийт зардлын 50 орчим хувийг одоо явж байгаа 1500 гаруй шугамын S-Bahn, автобус, трамвай, усан тээвэр, кабелийн машин болон төрийн санхүүжилтээр бүрдүүлдэг.
Үлдсэн талыг зорчигчдын тасалбар худалдан авалтаас татдаг байна. Тиймээс цаашид тасалбарын үнэ нэмэгдэх тооцоолол гарсан гэдгийг мэдэгдлээ. Харин иргэдийн зүгээс эрх баригчид нийтийн тээврийн үйлчилгээг өргөжүүлэхээр төлөвлөж байгаа нь зөв. Тиймээс холбооны засгийн газар, нийтийн тээврийн компаниуд болон тухайн хотын захиргаа үүргээ биелүүлж иргэдэд бага санхүүгийн дарамттайгаар даван туулах ёстой гэж үзэж байгаа юм.
Comments