top of page

ШВЕЙЦАРТ СУПЕРМАРКЕТ-УУД ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГИЙН ЭСРЭГ ШАЛГАЛТЫГ ХИЙЖ БАЙНА


Швейцарын дэлгүүрүүдэд хулгайлах гэмт хэргийн тоо эрс нэмэгджээ. Тиймээс Lidl, Aldi зэрэг супермаркетууд хулгайн гэмт хэргийг бууруулах зорилгоор үйлчлүүлэгчдийн цүнх болон уутанд шалгалтыг хийж эхэлжээ. Энэ тухай Lidl дэлгүүрийн зүгээс: “Бид хулгай ихэссэн тохиолдолд шалгалт хийдэг. Үйлчлүүлэгчид шалгалтад бухимдалтай хандаж байгаа ч бид хулгайн тоог буулгах шаардлагатай гэж мэдэгджээ. Зарим үйлчлүүлэгч шалгалт хийлгэхээс эрс татгалздаг энэ тохиолдолд цагдаагийн тусламжийг авах хэрэгтэй болдог тухай дурджээ.

Цагдаагийн газрын тоон мэдээллээр 2022 онд энэ төрлийн гэмт хэрэг 19781 бүртгэгдсэн бол 2023 онд 24,252 тохиолдол болж 20 хувиар өссөн байна. Харин хэрэглэгчийн эрхийг хамгаалах сангийн хуульч Livia Kunz хэлэхдээ: Үйлчлүүлэгчид "зохисгүй хяналт"-ын талаар гомдол гаргах эрхтэй. Дэлгүүрийн зүгээс 300 орчим франкийн хохирол учруулсан байж болзошгүй гэж сэжиглэсэн тохиолдолд цагдаа дуудаж хүлээх мөн хүний биед дураараа нэгжлэг хийхгүй байх ёстой гэжээ.

Comments


bottom of page