top of page

ШВЕЙЦАРТ АЖЛЫН БАЙРНЫ СТРЕССИЙН ИНДЕКС ӨССӨНТЭЙ ХОЛБОГДУУЛАН АЖЛЫН 4 ӨДӨРТЭЙ БОЛОХ ТУРШИЛТ ХИЙНЭ.


Швейцар улс 7 хоногт ажлын дөрвөн өдөртэй болох нь хүний ажлын бүтээмж, эрүүл мэндэд тустай эсэх мөн өрхийн болон бизнес эрхлэгчдийн эдийн засгийн нөлөөг судлах зорилготой юм. Гол шалтгаан нөхцөлийн тухайдсүүлийн жилүүдэд ажлын стрессийн индекс өсөж байгаатай холбоотой. Тиймээс энэ асуудлаар улс төрийн хэлэлцүүлгийг эхлүүлж эхний ээлжид шууд журамлах бус туршилт дээр үндэслэсэн судалгаа хийх шийдвэрт хүрч байгаа юм. Туршилт, судалгаанд оролцох нь бүх компаниуд хувьд нээлттэй бөгөөд зургаан сарын хугацаанд бэлтгэх, хэрэгжүүлэх, үнэлэхэд мэргэжлийн байгууллага болон төрөөс дэмжлэг үзүүлэх юм байна.

Түүнчлэн ажлын стрессийн индекс "залхуу" гэж нэрлэгддэг Z үеийнхний дунд хамгийн их ажиглагдсан тул ирээдүйн ажилчдын суурь бэлтгэлийг маш сайн төлөвшүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Үүнээс гадна ажилчдын ажил үүргийн хуваарь, удирдагчийн дэмжлэг үзүүлэх зан байдал, цаг хугацааны дарамт, дээд албан тушаалтан, ажлын хамт олны болон нийгмийн стресс зэргийг тус туршил судалгаагаар илрүүлэх юм байна. Мөн энэ нь Швейцарт хийгдэж байгаа анхны томоохон хэмжээний туршилт, судалгаа болж байгаа юм.  

 

Comments


bottom of page