Цюрих хотын нэгэн гэрэл зурагчин хэзээ ч захиалж байгаагүй бүтээгдэхүүнийхээ нэхэмжлэхийг онлайн дэлгүүрээс хэд хэдэн удаа авчээ. Нэхэмжлэл дээр захиалсан бараануудыг түүний ажлын газарт хүргэсэн гэсэн баталгааг хавсаргасан байдаг байна. Мэдээж энэ бол луйвар гэрэл зурагчны нэрийг ашиглан хуурамч цахим шуудангийн хаяг, данс үүсгэсэн байна. Залилагчид түүний оффисын хаягаар хэдэн мянган франкаар бараа захиалж хөл хөдөлгөөн ихтэй газраас бусдад мэдэгдэлгүй авдаг болох нь тогтоогдсон байна.
Швейцарын хэрэглэгчийн эрхийг хамгаалах сангийн Ерөнхий захирал Сара Сталдер хэвлэлд өгсөн ярилцлагадаата өөрийн захиалгагүй барааны төлбөрийг төлөхшаардлагагүй. Эхлээд дэлгүүрт бичгээр мэдэгдэж дараа нь цагдаагийн байгууллагад давхар бүртгүүлэх нь маш чухал гэжээ. Харин цагдаагийн газраас энэ төрлийн залилах гэмт хэрэг их байгаа тул онлайн худалдааны дэлгүүрүүд төлбөрийн болон хүргэлтийн хаяг ижил эсэхийг тулган хэрэгтэй. Мөн захиалгын хэмжээ тодорхой хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд илгээмжийг зөвхөн бүртгэлтэй шуудангаар илгээх шаардлагатай.
Эргэлзээтэй тохиолдолд барааг илгээхгүй байх эсвэл урьдчилгаа төлбөр эсвэл картын төлбөрөөр барааг илгээх хэрэгтэйг хэлсэн байна. Харин шуудангийн газар нь эргээд байшингийн үүдэнд багцыг үлдээхгүй, биечлэн хүлээлгэн өгөх хүлээн авагч байхгүй тохиолдолд баталгаат газар үлдээхийг анхааруулжээ.
Commentaires