Швейцарын цагаачлалын асуудал эрхэлсэн газрын (SEM) мэдээлснээр одоогийн байдлаар Швейцар улсад албадан гаргах ёстой 4500 орчим гадны иргэд байна. Тэднийг нэн даруй буцаахгүй байгаа гол шалтгаан нь ямар ч бичиг баримтгүй бөгөөд Швейцарт үлдэхийн тулд хууль бус цагаачид санаатайгаар бичиг баримтаа шатаах, ямар нэгэн байдлаар устгадаг байна. Одоогийн байдлаар 2500 хүний биеийн байцаалтыг тодруулах эсвэл эх оронд нь солих бичиг баримт бүрдүүлэхээр ажиллаж байгааг мэдэгдлээ. Мөн шинээр орогнол хүссэн хүмүүсийн 90 гаруй хувь нь “биеийн байцаалтүзүүлэлгүйгээр” орогнол хүсэж байгааг онцоллоо.
Comments