ШВЕДИЙН ХҮН АМИНЫ ХЭРГИЙН ГАРАЛТ ЭЛЬ САЛЬВАДОРЫГ ДАВЖЭЭ
- Ariuka Ariuk
- 1 day ago
- 1 min read

Шведийн хүн амины хэргийн түвшин 2025 оны эхний улирлын байдлаар Эль Сальвадороос 50%-иар өндөр байна гэж мэдээлжээ. Цагдаагийн газрын статистик мэдээллээс үзэхэд 2025 оны 1-р сард зөвхөн Стокгольм хотод 32 удаагийн дэлбэрэлт бүртгэгдсэн байна. Гэсэн хэдий ч Шведийн засгийн газар тэр дундаа парламентын цөөнх нь гэмт хэрэг, цагаачлал хоёрын хамаарлыг хүлээн зөвшөөрч, бодит арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Мөн орон нутгийн хэвлэлүүд Эль Сальвадор улстай харьцуулан мэдээлэл хүргэхдээ тус улсын Ерөнхийлөгч Найиб Букелегийн гэмт хэрэгтэй тэмцэх хатуу бодлогыг хэрэгжүүлсэнтэй адил бодлого барих хэрэгтэйг дурдах болжээ.
Comments