top of page

Гоёмсог. Хүчирхэг. Гайхалтай

ЧЕХИЙН ХУУЛЬ БУС ЦАГААЧЛАЛ ЭРС БУУРЧЭЭ.

Чех Улсад 2024 онд хууль бус цагаачлал мэдэгдэхүйц буурсан талаар тус улсын цагдаагийн газар мэдээлэв. Нийт 9,461 хүн хууль бус цагаач баривчлагдсан бөгөөд энэ нь 2023 онтой харьцуулахад 4,437 хүнээр буюу 31.9 хувиар буурсан үзүүлэлт юм. 2024 онд илэрсэн хууль бус цагаачдын дийлэнх нь Украин, Молдова, Вьетнам улсын иргэд байсан бөгөөд эдгээр гурван улсын иргэд нийт тохиолдлуудын гуравны хоёр хувийг эзэлжээ.

Түүнчлэн Герман улс хууль бус цагаачдын хувьд хамгийн түгээмэл очих цэг хэвээр байгаа тул Чех Улс дамжин өнгөрөх улс болохоос эцсийн зорьсон газар биш байгаа аж. Иймээс цагаачдын дийлэнх нь Чех Улсад олон улсын хамгаалалт хүсэлгүйгээр Германыг зорьдог байна. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр хилийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Герман улс газрын бүх хил дээр шалгалт хийж байгаа нь баруун Балканы замаар зорчсон нийт хүний тоог 72 хувиар бууруулжээ. Герман улс Чех-Германы хил дээр хяналтаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгааг цагаачлалын цагдаагийн газрын төлөөлөгч Йозеф Урбан мэдэгдэв.


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page