top of page

Гоёмсог. Хүчирхэг. Гайхалтай

ЧЕХИЙН ЕБС-ИУД НЭГДҮГЭЭР АНГИАС ЭХЛЭН АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ ЗААНА.

Чехийн Боловсролын яамнаас сургуулийн өмнөх болон суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөрүүдийг баталлаа. Тухайлбал нэгдүгээр ангиас англи хэлийг заавал заах, англи хэлний түвшинг жил бүр нэмэгдүүлэх мөн 7-р ангиасаа хоёр дахь гадаад хэлийг нэмэлтээр үзэхээр болжээ. Боловсролын шинэ хөтөлбөр нь орчин үеийн нийгэмд тулгарч буй сорилтууд болон хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ур чадвар, бичиг үсгийг хөгжүүлэхэд чиглэгдсэн гэж Чехийн Боловсролын сайд Микулаш Бек мэдэгдлээ.

Гарч болзошгүй хүндрэлийн тухайд зарим зохицуулалт нь асуудалтай байгаа тул багш нар өөрчлөлтийг бүрэн хүлээж авахгүй байх аюул байгаа. Мөн багш, мэргэжилтнүүдийн заах арга барилыг сайжруулах тал дээр анхаарч ажиллахаар болжээ. Гэхдээ ирэх хичээлийн жилд сургуулиуд шинэ хөтөлбөрийг сайн дураараа хэрэгжүүлэх бөгөөд 2027 оны 9-р сараас эхлэн бүх сургуулиуд дагаж мөрдөхөөр заажээ. Яамнаас энэ сарын 14-нд олон нийтэд танилцуулга хийнэ.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page