top of page

ЧЕХИЙН АЛДАРТ STREET-FOOD ӨРМӨНЦӨРТЭЙ НАРИЙН БООВ


Чехийн нийслэл алтан Прага дахь хамгийн алдартай нарийн боовны нэг өрмөнцөртэй нарийн боов юм. Чех гаралтай уг хөнгөн зууш нь сэвсгэр, мушгиа хэлбэртэй, элсэн чихрээр бүрсэн нарийн боов бөгөөд ихэнх гудамжинд шинэхнээр нь хийж зардаг. Зарим нь шанзтай, зарим нь цөцгийн тосоор бүрсэн бүр олон нэр төрлийн зайрмагийн хослолоор хүртэл хийдэг.



Баяр ёслолын үеэр явуулын хоолны машинаас ихээр зарагддаг бөгөөд үнийн тухайд нэмэлт хачраас шалтгаалан 2,5 еврогоос дээш үнэтэй байдаг. Үүнээс зайрмаг нарийн боовны хослол нь хамгийн өндөр буюу ойролцоогоор 6 еврогийн үнэтэй. Баяр ёслолын үед энгийн үеийнхээс үнэ бага хэмжээгээр өсдөг бөгөөд гол төлөв жуулчдын гудамжнуудад элбэг тааралдана.


Comments


bottom of page