top of page

ЧЕХИЙН АЖИЛЛАХ ХҮЧНИЙ 20 ГАРУЙ ХУВИЙГ ГАДААДЫНХАН БҮРДҮҮЛЖ БАЙНА


Бүгд найрамдах Чех улсын хүн амын өсөлтөд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч байгаа нь гадаад ажилчдын тоо нэмэгдэж байгаатай шууд холбоотой. Тус улсын хөдөлмөр эрхэлж буй хүн амын бараг тавны нэг нь гадаадын иргэд бөгөөд 800,000 гаруй гадны иргэд Чех улсад ажиллаж байна. Эдгээрийн 409,800 нь Европын холбооны орнууд болон Азиас, 285,545 нь Украинаас иржээ. Өнгөрсөн оны 12 сарын байдлаар хөдөлмөрийн хэлтэст нийт 823,900 гаруй гадаадын иргэн бүртгэгдсэн нь 2015 оны сүүлчээс 2.5 дахин өссөн үзүүлэлт гэж Чехийн Статистикийн албанаас мэдээллээ.



Түүнчлэн Улс орны эдийн засгийн өсөлтөд томоохон саад болж буй ажиллах хүчний хомсдолыг шийдвэрлэхэд цагаачдын үүрэг чухал болохыг эдийн засагчид онцолж байгаа бөгөөд гол нь бүртгэлтэй мөн улсад шударгаар татвараа төлөх ёстойг хэлж байна. Мөн Чехийн хөдөлмөрийн яамнаас хөдөлмөр эрхлэлтийн асуудалд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргаж, гадаадаас ажиллах хүч авах боломжийг хөнгөвчлөх шинэ тогтолцоог нэвтрүүлж байгаа бөгөөд энэ систем нь ажилд орох хүсэлтэй хүмүүсийн боловсрол, туршлага, хэлний мэдлэг, орлого зэрэгт үндэслэн үнэлэх онооны системийг хэрэгжүүлэх юм.

Comments


bottom of page