top of page

ЧЕХ-ҮҮД ӨӨРСДИЙН АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАГ Ч НИЙГМИЙН ХӨГЖИЛД САНАА ЗОВДОГ



Сүүлийн жилүүдэд Чех улсад хувь хүний ​​сэтгэл ханамж болон нийгмийн хөгжлийн үнэлгээний хоорондын зөрүү ихээхэн нэмэгджээ. Чех иргэдийн дийлэнх нь хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байгаа ч өнгөрсөн 2023 онд нийгмийн хөгжилд ноцтой санаа зовж байгаагаа илэрхийлсэн гэх судалгаа гарсан. Тус судалгаагаар таван иргэн тутмын гурав нь өнгөрсөн жилийг хувь хүнийхээ хувьд амжилттай гэж үзсэн бол таван хүн тутмын ердөө нэг нь л 2023 онд нийгэм бүхэлдээ амжилттай байсан гэж дүгнэжээ.



STEM агентлагийн явуулсан судалгаагаар хувь хүний ​​сэтгэл ханамж болон нийгмийн хөгжлийн үнэлгээний хоорондын ялгаа Ковид-19 тахал, Украин дахь мөргөлдөөнөөр улам хурцадсан. Үүн дээр эрчим хүчний үнийн өсөлт нэмэгдэж уг дүгнэлтэд хүргэжээ. Харинсудалгаанд хамрагдагсдын 57 хувь нь 2024 оныг айдас, эргэлзээтэй хүлээн авч байгаа бол 43 хувь нь ирээдүйдээ найдаж байна гэж хариулжээ.е Судалгаанд Чехийн 18-аас дээш насны 1057 иргэн оролцсон байна.



Comments


bottom of page