Чех улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнгөрсөн онд 17300 крон байсан бол 2024 онд 1600-н кроноор нэмэгдэж 18900 крон буюу Монгол мөнгөөр 2,885,000 төгрөг болсон байна. Цалин нэмэх шалтгаан нь Украйны дайнтай холбоотойгоор өргөн хэрэглээний бараа болон байгалийн хий ахуйн зардал өссөн гэж тайлбарлаж болох юм.
Мөн тодорхой мэргэжлийн бүлгүүдийн цалинг ч нэмэгдүүлсэн. Тодруулбал үйлчлэгч, хүргэлт гэх мэт ур чадвар төдийлөн шаардагдахгүй 1-р ангилалд хамаарах ажилчид цалин сард 18900 крон, 2-р ангиллын хот тохижилтын ажилчид сард 19500 крон, 3-р ангилалд хамаарах сантехникч, рестораны ажилчид сард доод тал нь 21,300 крон, Биржийн брокер, нарийн мэргэжил, эрдэмтэд зэрэг өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийг багтаасан 8-р ангиллын цалингийн доод хэмжээ сард 37,800 крон буюу 5,770,000 мянган төгрөг авахаар болжээ.
Comments