22:00 цагаас 06:00 цаг хүртэл Чех улсад шөнийн амрах цаг байдаг. Энэ үед та мөн таны хүрээлэн буй орчинд хүмүүс бусдадаа саад болохгүй байх ёстой. Чанга хөгжим, гэрийн үдэшлэг, олон нийтийн газар чанга дуу чимээ гаргах гэх мэт янз бүрийн хэлбэртэй байж болно.
Хэрэв шөнийн тайван байдлыг алдагдуулсан гэж үзвэл та болон таны эргэн тойрныхон энэ үйлдлийг хотын цагдаагийн газарт мэдэгдэх эрхтэй. Цагдаа уг зөрчилд 5000 крон хүртэлх торгууль ногдуулж болно, харин захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шилжвэл 10,000 крон хүртэл торгуультай. Харин удаа дараа давтагдвал торгууль үнийн дүн өснө.
Зарим тохиолдолд хотын захиргаа шөнийн амралтын цагийг богиносгож болно. Жишээлбэл Томоохон тэмдэглэлт баярын үеэр, Шинэ жилийн баяр гэх мэт өдрүүдэд урьдчилан мэдээлэл хүргэж тус түр журам хэрэгжинэ. Мөн Чех улсад нийтийн тээврийн зогсоол, ресторан, тээврийн хэрэгсэл, олон нийтийн барилга, кино театр, үзвэрийн газарт тамхи татахыг хориглоно. Хэрэв тамхи татахыг хориглосон газарт татвал 5000 крон хүртэлх торгууль ноогдуулдаг.
Comments