ЧЕХ УЛСАД ГАДНЫ ИРГЭД ГАРААНЫ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХ ТААТАЙ НӨХЦӨЛТЭЙ
- Creator
- Jan 17, 2024
- 1 min read
Монгол улсын иргэд дэхийн өнцөг булан бүрд сурч, ажиллаж байна. Мөн тэндээ суурьшин амьдрах иргэдийн тоо ч буурахгүй хэвээр байна. Тэгвэл та Чех улсад бизнес эрхлэхээр төлөвлөж байгаа бол ерөнхий ойлголтыг эндээс авч болох юм. Бүгд Найрамдах Чех улс бизнес эрхлэгчдэд таатай орчин санал болгодог боловч эхлээд хууль эрх зүйн шаардлага, боломжуудыг ойлгох нь нэн чухал юм.
Европын холбооны иргэд тусгай зөвшөөрөлгүйгээр чөлөөтэй ажиллах боломжтой нь давуу тал болдог. Харин Монгол улсын иргэд бизнес эрхлэх бол ихэвчлэн холбогдох виз эсвэл оршин суух зөвшөөрөл шаарддаг. Заавал компани байгуулахгүйгээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх боломжтой. Энэ нь захиргааны үйл явцыг хялбарчилж, анхны зардлыг бууруулах нөхцөлийгбүрдүүлж өгдөг гэсэн үг юм. Гэсэн хэдий ч та үүссэн аливаа өр, хууль эрх зүйн асуудлыг биечлэн хариуцна.
Харин хязгаарлагдмал хариуцлагатай компани эсвэл хувьцаат компани буюу хуулийн этгээдийг үүсгэн байгуулах нь таны хувийн болон бизнесийн хөрөнгийг тусад нь тооцуулах боломжийг хангаж өгдөг. Өөрөөр хэлбэл энэ нь таны хувийн санхүүг бизнестэй холбоотой өр төлбөрөөс хамгаалах боловч илүү өргөн хүрээтэй бичиг баримт, хууль ёсны шаардлагыг илүү нарийн дагаж мөрдөх шаардлагатай болдог.
Comments