ЧЕХ-Д ЗУЛ САРЫН БАЯРЫН ИЛГЭЭМЖ ХУЛГАЙЛАХ ТОХИОЛДОЛ ИХСЭЖ БАЙНА.
- Ariuka Ariuk
- Dec 13, 2024
- 1 min read

Зул сарын баяр ойртож хүмүүс гэр бүл найз нөхдөдөө зориулан ямар нэгэн бэлэг захиалдаг. Гудамжинд хүргэлтийн хайрцаг олшрохын хэрээр илгээмж хулгайлах гэмт хэргийн тоо нэмэгдсээр байна. Зарим илгээмжийн компаниуд жилд хэдэн зуун илгээмж замаасаа алдагдах тохиолдолтой тулгардаг байна. Тэдний үзэж байгаагаар Христийн Мэндэлсний Баярын өмнө хүмүүс энгийн үеэс илүү үнэтэй бараа захиалах, илгээх үед хулгайчдын олз болдог гэжээ.

Зөвхөн хаалганы өмнө орхисон илгээмжээс гадна код бүхий илгээмж хадгалах хайрцгийг эвдэх тохиолдол ч гарж байгааг хэлж байна. Тодруулбал Chotěboři хотод 11-р сарын сүүлээр үл мэдэгдэх гэмт этгээд 13 шуудангийн хайрцгаас 11-ийг нь эвдэж илгээмжүүдийг хулгайлсан байна. Түгээлтийн хайрцгийн эвдрэлийн хохирол 55.000 крон үүнээс гадна хулгайлагдсан илгээмжийн хохирол байгаа гэж бүс нутгийн цагдаагийн төлөөлөгч Michaela Lébrová мэдэгдлээ.

Тиймээс иргэдийг илгээмжээ цаг тухайд нь авах мөн урьдчилан цагийг тохируулах нь эрсдэлээс сэргийлж чадахыг зөвлөж байна.
Comments