ЧЕХ-Д ДЭЛГҮҮР ДОТОР ХОЁР ЭМЭГТЭЙГ ХУТГАЛЖ АМЬ НАСЫГ НЬ ХӨНӨӨЖЭЭ.
- Ariuka Ariuk
- Feb 20
- 1 min read

Пүрэв гарагийн өглөө Чехийн Храдец-Краловэ хотын хүсний сүлжээ дэлгүүрт гэмт этгээд хутгатай халдлага үйлдэж хоёр эмэгтэйг хөнөөжээ. Хохирогчид тус дэлгүүрийн худалдагчид байсан байна. Цагдаагийн газраас мэдээлснээр сэжигтэн нь Храдец бүс нутгаас гаралтай 16 настай Чехийн иргэн бөгөөд түүнийг хэргийн газраас ойролцоогоор 1 км-ийн зайд, 10 минутын дараа баривчилжээ. Мөрдөн байцаагчид хэргийн газрын ойролцоо 20 см урттай хутга олсон байна. Халдлагын дараа түргэн тусламжийн багийнхан шархадсан хоёр эмэгтэйг 40 минутын турш аврахаар хичээсэн боловч шарх нь хэт хүнд байсан тул амийг нь аварч чадаагүй байна.

Халдлагын мөрдөн байцаалт үргэлжилж байгаа бөгөөд гэрчүүдийг байцааж, дэлгүүрийн камерын бичлэгүүдийг шалгаж байгаа гэж мэдэгджээ. Мөн хууль сахиулах байгууллагууд гэмт хэргийн сэдлийг тодруулахын тулд яаралтай ажиллаж байгаа. Үндэсний терроризм, экстремизм, кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв (NCTEKK) уг хэргийг мөрдөн шалгаж байгаа гэж Дотоод хэргийн сайд Вит Ракушан мэдэгджээ.
Comments