Цюрих хотын нисэх онгоцны буудал ачаа тээшний аюулгүй байдлын шалгалтад шинэ технологи туршиж эхэллээ. Тодруулбал зорчигчдын тав тухтай үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж электрон төхөөрөмж болон шингэн зүйлийг тээшнээс заавал гаргахгүй нэвтрүүлэх боломж бүрдүүлэх зорилготой юм. Энэ нь аюулгүй байдлын шалгалтын үеэр тээшиндээ шингэн зүйл болон электрон төхөөрөмжийг хамт хийх явцад тээшний гурван хэмжээст дүрсийг бүтээх нь нисэх онгоцны буудлын ажилчдад аюултай ачааг танихад илүү хялбар болгох юм.
Түүнчлэн Цюрихийн нисэх онгоцны буудлын шинэ сканерууд туршилтын шатандаа байгаа бөгөөд одоогоор нийт 29 шалган нэвтрүүлэх цэгийн 2-ыг тус төхөөрөмжөөр тоноглосон бөгөөд хэдэн сарын турш турших юм. Тиймээс одоогоор зорчигчид тээшээ аль сканераар нэвтрүүлэхээ сонгох боломжгүй байгаа тул шингэн зүйл, электрон төхөөрөмж нэвтрүүлэх хуучиндүрэм хүчинтэй хэвээр байгаа, удахгүй эдгээр дүрмийгбүрэн цуцлах боломжтой гэж нисэх буудлын захиргаанаас мэдэгдлээ. CT төхөөрөмж бүрэн нэвтэрсэн үед зорчигчид өөрийн тээшнээсээ электрон төхөөрөмж, шингэн зүйлээавах шаардлагагүй болох юм.
Comments