top of page

Гоёмсог. Хүчирхэг. Гайхалтай

ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШИЙГ ХУТГАЛЖЭЭ

Baden Württemberg мужийн Kirchheim Teck хотод өнгөрсөн баасан Гарагийн 15:45 минутын үед нэгэн цэцэрлэгийн багш эмэгтэйг ажлаа тараад харих замд нь үл таних этгээд хутгалжээ. Цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Кристиан Вёрнер: Гэмт этгээд эмэгтэй рүү гудамжинд гэнэтхэн хутга барин дайрч хутгалаад зугтсан. Хохирогчийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд эхний байдлаар хохирогч хэрэгтнийг танихгүй гэж мэдүүлжээ.

Одоо хэрэгтнийг эрэн сурвалжилж байгаа. Хэрэг гарсан даруйд цагдаагийн алба хаагчид нисдэг тэрэг бусад техник хэрэгслээр хайсан боловч олдоогүй байна. Цагдаагийн байгууллагаас 15 алба хаагчтай мөрдөн байцаах хэсэг байгуулж эрчимтэй мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэж мэдээлжээ. Түүнчлэн эцэг эхчүүд хүүхдээ ганцааранг нь сургуульд явуулахаа больсон. Оршин суугчид айдаст автсан хэвээр байгаа тухай хэвлэлд ярилцлага өгчээ.

コメント


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page