ЦАХИЛГААН СКУТЕРЫГ ЦЭНЭГЛЭХ ҮЕД ЗАЙ НЬ ДЭЛБЭРЧЭЭ
- Ariuka Ariuk
- 4 days ago
- 1 min read

Германы Sachsen-Anhalt мужийн Stendal хотын нэгэн орон сууцанд цахилгаан скутерын аккумулятор тэсэрч гал гарчээ. Цагдаагийн мэдээлснээр цэнэглэж байх үед гал гарсан бөгөөд тус байрны оршин суугчдыг яаралтай гаргасан байна. Галын улмаас хоёр хүүхэд утаанд хордож эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор байрыг битүүмжилж нарийвчилсан шалгалтыг хийж эхэлжээ.
Journas News цахилгаан скутерын хэрэглээний талаар дараах зөвлөмжийг хүргэж байна.
ЗӨВЛӨМЖ:
Зөвхөн үйлдвэрийн баталгаатай цэнэглэгч, батарей ашиглах
Ус, чийг, хур тунадаснаас хол байлгах
Цэнэглэж байх үед хяналтгүй орхихгүй байх
Хэт халсан, гэмтсэн батарейг даруй сольж, устгах
Нарны шууд тусгал, халуун орчинд хадгалахгүй байх
Шөнийн цагаар эсвэл олон цагаар цэнэглэхгүй байх
Цэнэглэж байх үед шатамхай зүйлээс хол байршуулах
Батарей тэсрэх үед ус биш гал унтраагч хэрэглэх
Commentaires