top of page

Гоёмсог. Хүчирхэг. Гайхалтай

ХҮН ТӨРӨЛХТНИЙ ГАЙХАМШИГТ СОЁЛЫН ӨВ, ДАХИН ДАВТАГДАШГҮЙ ХОСГҮЙ УРАН ЗУРГУУД



The Scream “Эдвард Мунк” (1893)

Эдвард Мунк зураачийн “Хашхираан” бүтээлийг тосон болон пастел ашиглан 1893 онд зуржээ. “Хашхираан” уран зураг нь дөрвөн хувилбартай. Хоёр хувилбарыг нь тосон будгаар, хоёрыг нь пастелаар бүтээжээ. Мөн тус зураг олон хувилбартай байдгийг зарим судлаачид зураачийн өөрийн зан раншин, сэтгэлийн байдалтай холбон тайлбарладаг байна.


The Kiss “Густав Климт” (1908)

Густав Климт өөрийн хамгийн алдартай уран зураг болох “Үнсэлт”-ийг 1908 онд зурж дуусгажээ. Энэ зургийг зурахад геометрийн дүрс болон алтан навч, тосон будаг хослуулан бүтээжээ.


The Mona Lisa “Леонардо Да Винчи” (1503-1519)

Алдарт зураач Да Винчи тус бүтээлээ өөд болохынхоо өмнөхөн буюу 1504 онд зуржээ. Мона Лиза уран зураг нь Францын алдарт Луврын музейд хадгалагддаг. Жил бүр энэ зургийг үзэхийн тулд 6.000.000 хүн музейг зорьдог байна.


Starry Night “Винсент ван Гог” (1889)

Нидерландын алдарт зураач Винсент Ван Гог “Одтой шөнө” зургийг 1889 онд бүтээжээ. Ван Гог-ын одтой шөнө гайхамшигт бүтээл нь бодит амьдралаас илүү төсөөллийн гэмээр ер бусын ертөнцийг мэдрүүлнэ. Энэхүү алдарт бүтээл одоо Нью-Йоркийн музейд хадгалагддаг.


Girl with a Pearl Earring “Ян Вермер” (1665)

Голландын зураач Иоханнес Вермеерийн энэхүү сэтгэл татам уран зургийн бүтээгдсэн он сар өдөр тодорхой бус байдаг бөгөөд ойролцоогоор 1665 онд зурагдсан гэж тэмдэглэгджээ. Одоо энэхүү бүтээлийг Гааг дахь Маврицшуйсийн галерейгаас үзэх боломжтой.


The Creation of Adam “Микеланжело” (1511)

Сэргэн мандалтын үеийн алдарт зураач Микеланжело тус зургийг 1502-1512 оны хооронд зурж дуусгажээ. Тэрээр хүн бурхан хоёрыг нийлэх боломжгүй гэх санааг бүтээлдээ тусгаж Адам бурхан хоёрын гарыг саланги зусан гэдэг. Одоо уг бүтээл Ромын музейд хадгалагддаг.








Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page