ХЭРЭГТЭН БАРИВЧЛАГДАХ ҮЕДЭЭ ИНЭЭМСЭГЛЭН, ГАРААРАА ИСЛАМ МЭНДЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙЖЭЭ.
- Ariuka Ariuk
- Feb 16
- 1 min read

Австрийн өмнөд хэсгийн Виллах хотод энэ Бямба гарагт 23 настай Сири иргэн гудамжинд хутагтай халдлага үйлдэж 14 настай хүүгийн аминд хүрч өөр 4 хүнийг гэмтээсэн хэрэг гарсан. Австрийн хэвлэл Oe24.at-ийн мэдээлснээр хэрэгтэн цагаачдын байранд амьдардаг. баривчлагдах үедээ инээмсэглэн, баруун гараа өргөж байжээ. Баруун гараа өргөх нь исламистуудын мэндчилгээ гэж тайлбарлаж болох юм гэжээ.

Исламын итгэл үнэмшлийн нэгтгэлийг баруун гараа өргөж илэрхийлдэг байна. Мөн хэрэгтэн “Аллаху Акбар” гэж хэлсэн нь баривчлагдах үеийн бичлэгт үлджээ. Австрийн Каринтиа мужийн захиргааны дарга Петер Кайзер 14 настай хохирогчийн гэр бүлд эмгэнэл илэрхийлээд тус хэрэгт хатуу хариуцлага хүлээлгэх болно. Мөн Австрид амьдарч байгаа хүн бүр манай улсын хууль дүрмийг хүндэтгэж, дагаж мөрдөх ёстой гэж мэдэгдэв.
Comments