ХОГНЫ МАШИНЫ ТЭЭШИНД ХҮН ХАВЧУУЛАГДАН АМЬ НАСАА АЛДЖЭЭ
- Ariuka Ariuk
- Mar 10
- 1 min read

Ослын дуудлага өглөөний 06:37 цагийн орчимд цагдаагийн байгууллагад иржээ. Картон цаасаар дүүргэсэн хогны чингэлгийг суллах үед машины жолооч хүн хашгирахыг сонссон байна. Тэд тэр даруй хоослох механизмыг зогсоож аврах албанд дуудлага өгчээ. Ослын газарт гал унтраах ангийн техникийн алба, эргэдэг шат, аврах нисдэг тэрэгтэй ирж, хогны машиныг гаднаас нь нүхлэн цоолсон бөгөөд хавчуулагдсан хүн нас барсан байжээ.

Цагдаагийн газрын шалгалтаар орон гэргүй 33 настай эрэгтэй картоноор дүүргэсэн хогны чингэлэгт хоносон бөгөөд ажилчид анзааралгүй савыг машины тээш рүү сулласан байна. Хохирогчийн цогцсыг тухайн байршилд машинаас гаргах боломжгүй байсан тул машин болон чинглэгийг Берлин-Шпандау дахь хашаанд хүргэсэн байна.

Comments