Герман улс ирэх сард буюу 12-р сарын 16-нд Засгийн Газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар иргэдээс санал асуулга явуулна. Тус санал хураалтын дүнгээс шалтгаалан 2025 оны 2-р сарын 23-нд ээлжит бус сонгууль явуулах эсэх нь шийдэгдэх болсон тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Өнгөрсөн долоо хоногт сангийн сайдаа огцруулснаар Германы эвслийн засгийн газрын дотоод зөрчилдөөн улам ихсэж улмаар тарсан.
Үүний дараа Германчууд ээлжит бус сонгуулийг нэн даруй явуулах нь зүйтэй гэж үзжээ. Тодруулбал Канцлер Olaf Scholz болон тус улсын хамгийн том сөрөг хүчин болох CDU намын тэргүүн Friederich Merz нар ирэх оны хоёрдугаар сард сонгууль явуулахаар тохиролцжээ. Үүнтэй холбоотойгоор Канцлер Olaf Scholz өнөөдөр буюу мягмар гарагийн орой нь ээлжит бус чуулган хуралдуулж, цаашдын арга хэмжээний талаар хэлэлцэхээр төлөвлөж байгааг хэвлэлүүд онцолж байна.
Comments