top of page

ХБНГУ-ЫН ДРЕЗДЭН ХОТЫН ТӨВД ГАДНЫ ИРГЭД МАРГАЛДАЖ НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ.

11-р сарын 09- ны бямба гарагийн 17:10 минутын орчим Саксони мужийн Дрезден хотын төвд байрлах ALDI супермаркетын урд хэсэг бүлэг иргэд маргалдаж нэгнээ хутгалжээ. Цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиход Сири улсын нэг иргэн хутгалуулсан байдалтай байсан бөгөөд тухайн хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Цагдаа нар тэр даруй хэргийн газрыг хамгаалалтад авч, хэргийг харсан гэрчүүдээс мэдүүлэг авчээ. Гэрчүүдийн мэдүүлснээр хохирогч болон өөр хоёр Сири иргэн араб гаралтай хүнтэй маргалдсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Сэжигтэн зугтсан бөгөөд цагдаа нар эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн байна.

Commenti


bottom of page