top of page

Гоёмсог. Хүчирхэг. Гайхалтай

ХБНГУ ХӨРШ ОРНУУДЫН ХИЛИЙН ХЯНАЛТАА ЧАНГАТГАСНАА ЗАРЛАЛАА.

Герман улс Исламын хэт үзэл болон бусад гэмт хэргээсолон нийтийг хамгаалахын тулд тус улсад нэвтрэх 9 газрын хилийн хяналтыг 9-р сарын 16-ны өдрөөс эхлэн чангатгаж байгаагаа зарлалаа. Энэ тухай Германы Дотоод Хэргийн Сайд Nancy Faeser хэлэхдээ "ЕХ-ноос цагаач болон орогнолын шинэ системээр хилийг хүчтэй хамгаалах хүртэл бид улсынхаа хил дээр хяналтаа бэхжүүлж, илүү чанга хууль журмыг мөрдөх болно.” гэж мэдэгдлээ.

Тодруулбал Австри, Польш, Чех, Швейцар, Франц, Люксембург, Нидерланд, Бельги, Дани улсын хил дээр хатуу хяналт тавих юм. Герман улсын энэ алхам нь орон нутгийн сонгуульд цагаачдын эсрэг мөрийн хөтөлбөр дэвшүүлэн олон нийтийн саналыг авч чадсан улс төрчдийн эхний алхам гэж хэлж болох юм.

Мөн өнгөрсөн сард Сири улсын иргэн хутганы халдлага үйлдэж 3 хүн амь насаа алдсан. Түүнчлэн гадны иргэдийн үйлдсэн гэмт хэргийн тоо өссөн зэргээс шалтгаалан иргэдийн зүгээс Германы Засгийн Газарт шахалт үзүүлсээр байгаа юм.

 

Comentários


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page