Өнгөрсөн оны 11-р сард Германы Канцлер Олаф Шольц болон холбооны мужуудын удирдлагууд хамтран Герман улсаас орогнол хүсэгчдэд сар бүр бэлэн мөнгө олгохын оронд төлбөрийн карт нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ нь бэлэн мөнгөний урсгалыг улсдаа үлдээх бодлоготой бөгөөд төлбөрийн карт нь зөвхөн Герман улсын нутаг дэвсгэрт ажиллах бөгөөд картаас бэлэн мөнгө гаргах боломжгүй,гадаадад ажиллахгүй юм. Түүнчлэн картаас мөнгөн шилжүүлэг хийх боломжгүй бөгөөд тогтоосон лимитийг хэтрүүлэн ашиглах боломжгүй юм.
Дүрвэгсдийн төлбөрийн 2024 оны эхнээс зарим бүс нутагт хэрэгжиж эхэлсэн бөгөөд тус картыг нэвтрүүлэхийг холбооны мужууд бүгд дэмжсэн байна. Зарим холбооны мужуудад картын хэрэглээг бүс нутгийн хэмжээнд хүртэл хязгаарлаж болох саналыг гаргаад байна.
Холбооны мужуудад дүрвэгсдэд зориулсан төлбөрийн карт нэвтрүүлсний дараах үр дүнд өндөр хүлээлттэй байгаа. Энэ нь тухайн хотын захиргааны ачааллыг бууруулж, Герман улсын төрийн дэмжлэгээс өөрийн орон руу мөнгө шилжүүлэхээс урьдчилан сэргийлж, дүрвэгсдийн ажил хийх идэвх нэмэгдэж эдийн засгийн эргэлтэт гар бие оролцох цагийг наашлуулна гэж үзэж байгаа юм.
Comentarios