top of page

Гоёмсог. Хүчирхэг. Гайхалтай

ГЕРМАН УЛСАД АЛДАРТ ЭХИЙН ОДОН АВАХ БОЛЗОЛ ХАНГАСАН ИРГЭДИЙН АНХААРАЛД

Updated: Feb 19, 2024

БЕРЛИН ДЭХ МОНГОЛ УЛСЫН ЭСЯ    



“Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар зэргийн одон авах болзол хангасан иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлэн ЭСЯ-нд 2024.3.1-ээс өмнө ирүүлнэ үү.

1. Өргөдөл \ Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан \

2. Өргөдөл гарагч \ ээж \-ийн иргэний үнэмлэхийн хуулбар

3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар

4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа\ хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой

5. Анкет \ Анкетыг ХБНГУ дахь МУ-ын ЭСЯ-ны цахим сайтаас татаж авна.

Жич: Нийт 4 буюу 6-аас дээш хүүхэд төрүүлж, нэг наснаас дээш өсгөсөн эхийн материалыг ирүүлэх ёстойг анхаарах шаардлагатай.



Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page