top of page

ГЕРМАН УЛСАД 26 САЯ ОРЧИМ ХҮН НОМЫН БАЙНГЫН ХУДАЛДАН АВАГЧ ГЭСЭН СТАТИСТИК ТОО ГАРЧЭЭ



Ном ертөнцийг харах цонх гэдгийг та бид бүгд мэднэ. Герман улсад та номыг хаана ч өөрт тухтайгаар уншиж болно. Галт тэргэнд байгаа зорчигчдын бараг 20 % нь ном уншиж явна. Чимээгүй орчин бас бусаддаа саад болохгүй гэсэн хүмүүсийн этик үүн дээр мэдээж нийтийн тээврийн тохижилт, хүрэлцээ нөлөөлнө.



Жил бүр Германы номын зах зээлийн борлуулалтын хамгийн их хувийг уран зохиолын сегментийн ном эзэлдэг. Өнөөдөр ч гэмт хэргийн зохиол, триллер зохиолууд номын хорхойтнуудын дунд хамгийн алдартай хэвээр байна. Мөнтүүхэн романууд хүмүүсийн дунд бараг адилхан алдартай байдаг. Мөн Герман улсын жижиг хот тосгон ч өөрийн гэсэн номын сантай. Та хүссэн номоо орчинд нь унших эсвэл гэртээ аваад явж болно.



Хүүхдүүдийн номын хэрэглээг тодорхойлохын тулд явуулсан судалгаанд хамрагдсан нийт  хүүхдийн 14 % нь бараг өдөр бүр ном уншдаг гэсэн судалгаа гарчээ. Ихэвчлэн дэлхий даяар алдартай, шагнал хүртсэн цуврал зөгнөлт зохиолыг уншдаг байна. Хамгийн алдартай нь Британийн зохиолч Ж.К. Роулингийн “Харри Поттер”  буюу илбэчний шавь Харри болон түүний хоёр найз Рон, Гермиона нарын тухай адал явдалт түүхүүдийг хүүхдүүд киноноос нь илүү сонирхолтой гэж дүгнэсэн байна.   



Comments


bottom of page