top of page

ГЕРМАН УЛС 21,000 ГАРУЙ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЛАА

Холбооны Засгийн Газрын Хэрэглэгчийн Эрхийг Хамгаалах Газраас бүх хүнсний бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамрууллаа. Шинжилгээгээр пестицид буюу хортон шавж устгах зориулалт бүхий бодис зарим хүнсний ногоо, үр тарианы дээжийнд бага зэрэг илэрсэн байна. Энэ нь ялангуяа улирлын чанартай тариалагддаг бүтээгдэхүүнүүд багтсан. Үүнд чиа үр, ургамлын гаралтай хатаасан цай, анар жимс гэх мэт багтжээ. Харин иргэдийн өдөр тутам хэргэлдэг лууван, төмс, алим, гүзээлзгэнэ зэрэгт зөвшөөрөгдөх хэмжээнд байна гэсэн дүгнэлт гарчээ.



Уг дүгнэлтийг 21,000 гаруй хүнсний дээжээс сорьц авч 8,3 сая гаруй шинжилгээний үр дүнд үндэслэсэн байна. Мөн уг шалгалтад 1000 гаруй бодисыг шалгасан гэж мэдээллээ. Түүнчлэн хэрэглэгчид боловсорсон жимс хүнсний ногоог гэрийн нөхцөлд угааж хэрэглэхийг зөвлөмж болгосон байна.

Comments


bottom of page