1854 оны хавар 16 настай залуухан сүйт бүсгүй “Дунай” усан онгоцоор хурим болохоос нэг өдрийн өмнө Вена хотод бүтэн гэр бүлийнхээ хамтаар хүрэлцэн иржээ. Ирсэн өдрийн маргааш буюу 1854 оны 4-р сарын 24-нд Августин сүмд Австрийн эзэн хаан Франц Жозеф түүний үеэл Хатан хаан СиСи нар хуримаа ёслол төгөлдөр хийж ёслолыг Венийн хамба лам удирдсан байна.
Бүтэн 7 хоног үргэлжилсэн сүр жавхлант хуримын дараа Сиси Австрийн эзэн хааны гэр бүлийн өвөг дээдсийн өлгий болох Венийн Хофбург хотод залуу хатан хааны амьдралаа эхэлжээ. Хурим хийснээс хойш ердөө хоёр долоо хоногийн дараа Сиси шүлэг бичжээ. Тэрээр шүлэгтээ "Би шоронд сэрлээ, миний гарт гинж байна. Миний хүсэл тэмүүлэл улам хүчтэй болж, эрх чөлөө! Чи надаас нүүр буруулсан!" Ингэж Сисигийн амьдрал эрс өөрчлөгдсөн юм. Тэр юу өмсөх, хэзээ, хэнтэй ярилцах, ямар айлчлал хийх гээд бүх зүйлийг хамгийн жижиг нарийн ширийн зүйл хүртэл төлөвлөж байсан.
Харин сүүлд тэрээр морин спорт, хэлний хичээл, уран зохиол, шүлэг бичих мөн гоо сайхан, арьс арчилгаандаа маш олон цагийг зарцуулсан өдөр тутмынхаа хэв маягийг бий болгожээ. Хурим хийснээс хойш ердөө нэг жилийн дараа тэдний анхны охин Софи мэндэлжээ. Үүний араас дунд охин Жизела эцэст нь угсаа залгамжлах хунтайж Рудольф мэндэлжээ. Франц Жозеф, Сиси нар хоёр том хүүхдийнхээ хамт Унгарт аялж байх үед тэдний охид суулгалт өвчнөөр өвджээ. Жизел эдгэрч байх хооронд Софи нас барав.
Элизабетийн хувьд том охиных нь үхэл маш хүнд цохилт болсон бөгөөд хүүхдүүдээ хадам ээждээ өгч харуулах болсон байна. Хурим хийснээс хойш хэдхэн жилийн дараа Сиси өвчин эмгэг, сэтгэлийн гүн хямралд орж энэ байдлаас гарахын тулд бүтэн хоёр жил аялжээ.
Түүний амьдарч байсан ордны зургуудаас
Comentários