top of page

Гоёмсог. Хүчирхэг. Гайхалтай

ФРИДРИХ МЕРЦ: ГЕРМАН УЛС ЦАГААЧЛАЛЫН АСУУДЛААР ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ.

Германы Холбооны канцлер Олаф Шольц болон нэр дэвшигч Фридрих Мерц нар өчигдөр орой тв-ийн сувгаар халз мэтгэлцлээ. Тэгвэл Journas.mn сайт мэтгэлцээний онцлох асуудал болон олон нийтийн хандлагыг товч хүргэж байна. ZDF телевизээс явуулсан санал асуулгаар үзэгчдийн 37% нь Шольцыг ялагч гэж үзсэн бол 34% нь Мерцийг дэмжсэн байна. Ялангуяа эмэгтэйчүүд болон залуу үзэгчдийн дунд Шольц илүү өндөр үнэлгээ авсан байна. CSU-ын дарга Markus Söder Канцлер Шольц сэтгэл хөдлөлөө хэтрүүлсэн гэж жиргэжээ. Мөн Германы томоохон хэвлэл ”“Spiegel“-ийн улс төрийн редактор Melanie Amann нэр дэвшигч Мерц илүү итгэлтэй байсан гэж дүгнэжээ. Мөн нэр дэвшигчид мэтгэлцээний үеэр цагаачлалын бодлогын талаар санал зөрөлдөж өөрсдийн байр суурийг хамгаалсан.

Фридрих Мерцийн байр суурь:

•Германд хууль бус цагаачлал нэмэгдэж байгаад санаа зовниж, үүнийг бууруулахын тулд хатуу арга хэмжээ авахыг уриалсан. Тэрээр орогнол авах боломжгүй хүмүүсийг Германы хил дээрээс буцаах ёстой гэж үзэж байна. Мөн тэрээр Германд цагаачлалын асуудлаар онц байдал зарлаж, үндэсний хууль тогтоомжийг Европын холбооны хуулиас дээгүүр тавих хэрэгтэй гэж мэдэгдлээ.

Олаф Шольцын байр суурь:

• Шольц Мерцийн шүүмжлэлийг няцааж, түүний засгийн газар хууль бус цагаачлалтай тэмцэх арга хэмжээ авч байгааг онцолсон. Тэрээр Мерцийг зөвхөн сонгуулийн кампанит ажилд анхаарч, хүнлэг байдал болон дэг журмыг үл тоомсорлож байна гэж буруутгасан. Шольц мөн Германыг цагаачлалын орон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэйг тэмдэглэж, хүн амын дөрөвний нэг нь цагаачлалын түүхтэй болохыг дурдсан байна.

Comentarios


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page