top of page

ФРАНЦЫН ШИНЭ ЕРӨНХИЙ САЙД ЦАГААЧЛАЛЫН БОДЛОГЫГ ЧАНГАРУУЛНА.

Францын шинэ Ерөнхий сайд Michel Barnier өнгөрсөн мягмар гарагт тус улсын парламентад өөрийн цаашдын бодлогын төлөвлөгөөгөө танилцууллаа. Барниер Францад ирж буй гадны иргэдийн тоог хязгаарлах "хатуу хяналт" хийхийг парламентын гишүүдэд уриалж, тус улсад хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдийг албадан гаргах тогтоол хэрэгжих хугацаа болон түр саатуулах ажлыг “хөнгөвчлөх” санал тавьжээ. Мөн тэрээр хэлсэн үгэндээ: Хэдийгээр Европын Холбооны гишүүн орнууд хооронд паспортгүй нэвтрэх журамтай ч тухайн орон өөрийн улсын хил дээр хяналт тавих шаардлагатай гэж онцолсон байна. Мөн тэрээр цаашид их хэмжээний ашиг олдог томоохон компаниудын татварыг нэмэх бодлого баримтална гэдгээ мэдэгдлээ.

Түүнчлэн Францын дотоод хэргийн сайд Bruno Retailleau ням гарагт LCI телевизэд өгсөн ярилцлагадаа цагаачлалын асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах ёстой. Гэхдээ одоогоор бүх нийтийн санал асуулга явуулах боломжгүй учир нь үндсэн хуультай зөрчилдөж байгаа талаар ярьжээ.

Comentários


bottom of page