Уламжлал ёсоор “Forbes” сэтгүүл 2024 оны дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг нийтэд хүргэлээ. 2024 оны жагсаалтаар Францын тэрбумтан Bernard Arnault ойролцоогоор 233 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр 2024 оны дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг 1-р байранд бичигдэж, дэлхийн тэргүүн баян Elon Musk жагсаалтын 2-рт бичигджээ. Тэгвэл манай гарагийн хамгийн баян хүнээр тодорсон Францын тэрбумтан Bernard Arnault гэж хэн бэ?
Инженер мэргэжилтэй Bernard Arnault Christian Dior-ын 70.4%-ийг мөн дэлхийд алдартай арьсан эдлэл үйлдвэрлэгч Louis Vuitton, шампейн дарс үйлдвэрлэгч Moët & Chandon, коньяк үйлдвэрлэгч Hennessy зэрэг брэндүүдийг эзэмшиж байна. Тэрээр мөн бизнесийн Les Échos сонины эзэн юм.
Түүний түүхийг товч хүргэвэл: Bernard Arnault 1949 оны 3-р сарын 5-нд Францын “Roubaix” хотод төрсөн. Аав нь үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг байжээ. Арно ахлах сургуульд орсныхоо дараа Парисын Политехникийн сургуульд инженерийн чиглэлээр элсэн орсон. Сургуулиа төгсөөд 1971 онд аавынхаа Ferret-Savinel компанид ажилд орж 1978-1984 онд компанийн ерөнхийлөгчөөр ажилласан. 1981 онд Францад Социалист нам засгийн эрхэнд гарсны дараа тэрээр АНУ руу цагаачилж 3 жилийн дараа буюу 1984 онд эх орон Францдаа иржээ. 1987 оны эхээр Арно загварын бизнест хөл тавьж тансаг зэрэглэлийн арьсан эдлэлээр мэргэшсэн Celine компанийг худалдаж авсан. 1980-аад оны сүүлчээр Францын LVMH холдинг компани өргөжиж тансаг зэрэглэлийн арьсан эдлэлийн Louis Vuitton компани болон коньяк үйлдвэрлэгч Moët Hennessy компаниудыг өөртөө нэгтгэсэн юм.
Comments