Франц амттан “Макарон” нь бүйлсний гурилаар хийсэн цагаан боов бөгөөд дундад зууны үеэс үүсэлтэй гэж үздэг. Францад уламжлалт макароныг олон янзаар жигнэдэг бөгөөд цөцгийний хавчуургатай макарон хамгийн түгээмэл хийгддэг байна. Үндсэн жорд өндөгний цагаан, нунтаг элсэн чихэр, маш нарийн нунтагласан бүйлсийн гурил мөн олон төрлийн амтат жимсний чанамал хийж хүнсний будгаар өнгө оруулдаг. Францын хатан хаан Мари-Антуанетт энэ төрлийн жигнэмэгт маш их дуртай байсан гэдэг.
Харин 21-р зуун буюу 2000-аад оноос хойш макароннь Францаас өөр гадны орнуудад алдартай болсон. 2000-аад онд Whole Foods, Starbucks сүлжээ хоолны компаниуд өөрсдийн үндсэн цэсэд оруулж эхэлсэн. Харин 2007 оноос хойш Франц дахь McDonald's, McCafés зэрэг томоохон түргэн хоолны сүлжээ болон жижиглэн худалдааны мухлагууд макароны хялбаршуулсан хувилбаруудыг нэвтрүүлсэн юм.
Өнөөдөр макарон нарийн боовны борлуулалт жил ирэх тусам нэмэгдэж дан ганц Франц бус Берлин дэх Galeries Lafayette, Канад болон АНУ-ын хотуудын нарийн боовны дэлгүүрүүдийн үндсэн цэсэд багтжээ. Азийн орнуудад ч өөрсдийн уламжлалт хүнсний түүхий эдээр баяжуулан хэрэглэгчдэд хүргэсээр байна. Түүнчлэн 2005 оноос эхлэн Франц улсад “Jour du Macaron” баярыг тэмдэглэж эхэлжээ.
Comments