ФРАНЦЫН ELSASS ХОТЫН ХҮНСНИЙ ЗАХ-Д ХАЛДЛАГА БОЛЖ 1 ХҮН НАС БАРЖ, 2 ХҮН ХҮНД ШАРХДЖЭЭ
- Ariuka Ariuk
- Feb 23
- 1 min read

Бямба гарагийн үдээс хойш Францын зүүн хэсгийн Elsass хотын зах дотор Алжир улсын иргэн хутагт халдлага үйлджээ. Халдлагын улмаас 1 хүн нас барж, хоёр цагдаа хүнд бэртсэн байна. Гэмтсэн 2 цагдаагийн нэг нь хүзүүний гол судсанд гэмтэл авсан бол нөгөө нь цээжин тус газраа хутгалуулжээ. Мөн өөр гурван цагдаа хөнгөн гэмтэл авсаэ байна. Мөрдөн байцаагчдын мэдээлснээр сэжигтэн 37 настай Алжир улсын иргэн бөгөөд Францын террорист халдлагаас урьдчилан сэргийлэх FSPRT жагсаалтад бүртгэлтэй байсан нь тогтоогдсон.

Сэжигтэнг газар дээр нь баривчилж мөрдлөг эхлүүлжээ. Мөн халдлагын үеэр гэмт хэрэгтэн “Аллах Акбар” хэмээн хашгирсан гэж гэрчүүд мэдүүлэг өгсөн байна. Тус хэргийг францын ерөнхийлөгч Макрон “Энэ бол террорист халдлага гэдэгт эргэлзэх зүйлгүй” хэмээгээд, засгийн газар “Францын нутаг дэвсгэр дээрх терроризмыг бүрэн устгахын төлөө бүхнийг хийх болно” гэж мэдэгджээ.

Comments