ФРАНЦ ХИЙМЭЛ ОЮУН УХААНТ АВТО ЗАМЫН ХУРД ХЭМЖИХ КАМЕР СУУРИЛУУЛНА.
- Ariuka Ariuk
- Nov 16, 2024
- 1 min read

Франц улс хиймэл оюун ухаан буюу AI-д суурилсан хурд хэмжих төхөөрөмжүүдийг суурилуулж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар болжээ. Эдгээр хиймэл оюун ухаант хурдны камерууд нь хурд хэтрүүлэх зөрчлөөс гадна машин хоорондын зай, хамгаалалтын бүс зүүгээгүй зөрчил мөн гар утсаар ярих, ашиглах зөрчлийг илрүүлэх юм.

Түүнчлэн AI дүрс боловсруулах программын ажиллаж эхэлснээр жолооч авто замын хөдөлгөөнд гар утсаа ашиглах хэрэглээ буурна гэж тооцоолжээ. AI камераар илүү олон зөрчлийг арилгаж, торгуулийг илүү үр дүнтэй хуваарилах болно гэж үзэж байгаа юм. Франц уг системээ шинэчлэхэд 46 сая евро зарцуулж байна.
Comments