top of page

ФРАНЦ УЛС ХУВАНЦАР САВ БАГЛАА БООДОЛ ХИЙХИЙГ ХОРИГЛОЛОО



Франц улс тодорхой нэр төрлийн шинэ хүнсний бүтээгдэхүүнийг хуванцар сав баглаанд савлаж борлуулахыг хориглолоо. Тус шийдвэрт шинэ жимс, хүнсний ногооны төрөл зүйлс хамаарагдаж байгаа юм. Харин хүнс үйлдвэрлэгчид хуванцар сав баглаа боодлыг орлох өөр хувилбар олдохгүй байгаа тул хараахан тохиромжтой цаг биш, хугацаа хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор 29 н нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн жишээлбэл цэцэгт байцаа, мөөг зэрэг бүтээгдэхүүнийг тус журмаас түр хугацаанд гаргаад байна.



Түүнчлэн Францын байгаль орчныг хамгаалах нийгэмлэгүүд уг шийдвэрийг дэмжиж байгаа юм. Мөн Франц улс 2040 он гэхэд нэг удаагийн хуванцар савыг бүр мөсөн худалдаанаас гаргах зорилт тавин ажиллаж байгаа юм.

Дэлхийн олон улс уг жишгийг өөрийн орон хэрэгжүүлэх нь зүйтэй бөгөөд хуванцар савлагаа нь байгаль орчныг сүйтгэж газрын хөрсөн он удаан жил хадгалагдаж үлддэг, далай тэнгисийг их хэмжээгээр бохирдуулах бас нэг том шалтгаан гэж үзэж байна.

Commentaires


bottom of page