Франц улс сургуулийн дээрэлхэлт, тэгш бус байдлыг багасгахын тулд сурагчийн дүрэмт хувцсыг нэвтрүүлэх туршилтыг 2024 оны 9 сараас эхлэн 2 жилийн хугацаанд хийхээр болсон байна. Загварын тухайд богино ханцуйтай хар хөх өнгийн поло загвар гэж танилцуулсан байна. Мөн энгэрийн баруун талд нь Францын жижиг туг зүүн талд нь тухайн сургууль, бүс нутгийн нэр бичээстэй байх юм
байна.
Сурагч бүрд зориулсан үндсэн иж бүрдэлд таван ширхэг поло подволк, хоёр цамц, хоёр хос өмднөөс бүрдэх боломжтой бөгөөд энэ нь ойролцоогоор 200 еврогийн үнэтэй гэж Францын хэвлэлүүд мэдээллээ. Түүнчлэн зардлын тал хувийг орон нутгийн засаг захиргаа, нөгөө талыг нь улс хариуцах тул өрхийн санхүүд дарамт учруулахгүй юм байна. Дүрэмт хувцсыг эхний ээлжинд улсын таван сургуульд танилцуулан нэвтрүүлэх юм.
Comments