ФРАНЦ ДАХЬ ОХУ-ЫН КОНСУЛЫН ГАЗАР РУУ ГАР ХИЙЦИЙН ТЭСРЭХ БӨМБӨГ ШИДЖЭЭ
- Ariuka Ariuk
- Feb 25
- 1 min read

2025 оны 2-р сарын 24-нд Францын Марсель хот дахь ОХУ-ын консулын газрын байр руу гар хийцийн тэсрэх төхөөрөмж шидсэн хэрэг гарчээ. Тус халдлагын улмаас хүн гэмтээгүй бөгөөд Францын эрх баригчид хоёр сэжигтнийг баривчилсан бөгөөд эхний мэдээллээр сэжигтнүүд Франц улсын иргэд юм байна. ОХУ-ын тал энэ үйл явдлыг “террорист халдлага” гэж мэдээллээ. Харин Парис хотын эрх баригчид дипломат төлөөлөгчийн газрын аюулгүй байдалд халдсан аливаа үйлдлийг дахин гаргуулахгүй байх дээр илүү анхаарна гэжээ.
Comentários